Showing posts with label мэдээ. Show all posts
Showing posts with label мэдээ. Show all posts

Saturday, April 9, 2011

2010 оны хамгийн их чангарсан валют Монгол төгрөг эрчээ алдахгүй нь ээ

Bloomberg-ийн бизнес долоо хоног сэтгүүл 2010 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар Монгол төгрөгийг нэрлэсэн билээ. Манай улсын хувьд 2010 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 1455.7 төгрөгтэй тэнцэж байсан бол гадаад валютын урсгал нэмэгдсэнээр төгрөгийн ханш чангаран мөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1 ам.доллар 1258.17 төгрөгтэй тэнцэж 200 орчим төгрөгөөр ханш чангараад байв. Тэрчлэн, эдийн засагчид энэ онд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого 40 гаруй хувиар өсөх, гадаад валютын цэвэр албан нөөц 72 хувиар өсч 3.6 тэрбум ам.долларт хүрэх прогнозыг хийж, төгрөгийн ханшийн чангаралт үргэлжлэн, 2011 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3 хувиар чангарч, 1222 төгрөгт хүрнэ гэсэн тооцоог хийгээд байв.

Tuesday, February 17, 2009

Нэг төгрөг

Сүүлийн үед томоохон дэлгүүр, супермаркетууд иргэдийн авсан барааны төлбөрийн хариултанд нэгтийн дэвсгэрт өгч байгааг анзаарсан байхаа. Нэгт, таютын дэвсгэрт өнөөдрийг хүртэл гүйлгээнд байгаа бөгөөд Монголбанк, арилжааны банкуудад дээрх дэвсгэртийн хангалт хийгдсэн учраас та хариултаа бүрэн авах боломжтой болжээ.

Tuesday, January 27, 2009

Дэлхийн шилдэг арван зоост Монгол зоос багтжээ

Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг дэлхийн шилдэг арван зоосны нэгээр Монгол зоос тодорчээ. Шилдэг мөнгөн зоос төрөлд тэргүүн байранд шалгарсан уг зоос нь алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос бөгөөд ан амьтан, байгаль орчныг хамааглах утгыг агуулсанаараа ихээхэн өвөрмөц болсон аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд төрөл тус бүрээр нэрийг нь зарласан энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд шилдэг арван зоост Беларусын хоёр, АНУ-ын гурав , Монгол, Британи, Итали, Австри, Данийн нэг нэг зоос орсон байна. Харин энэхүү өвөрмөц тэмцээнд шилдгээр шалгарсан зооснуудын үзэсгэлэн ирэх сарын долоонд Герман улсын Берлин хотноо болох ба шилдэгүүдийн шагналыг энэ үеэр гардуулах ажээ.