Showing posts with label Төгрөг. Show all posts
Showing posts with label Төгрөг. Show all posts

Saturday, April 9, 2011

1925 ОНООС ХОЙШХИ ЗООСУУД

  • 1925 онд гаргасан зоосон мөнгө
  • 1937 онд гаргасан зоосон мөнгө
  • 1945 онд гаргасан зоосон мөнгө
  • 1959 онд гаргасан зоосон мөнгө
  • 1970, 1977, 1980, 1981 онуудад гаргасан зоосон мөнгө

Монгол Улсын гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтүүд

  • Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ.
  • Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан дэвсгэрт болон зоосон хэлбэртэй байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг Улсын Их Хурал батална.

/ Төв банкны тухай хуулийн 7-р зүйл /

Монгол Улсын Мөнгөн тэмдэгтийн түүх

Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

1 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 57х115
Үндсэн өнгө: Тод хүрэн
Нүүрэн талын зураг: Арслан
Ар талын зураг: Соёмбо

5 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 59х120
Үндсэн өнгө: Тод улаан
Нүүрэн талын зураг: Сүхбаатарын хөрөг
Ар талын зураг: Адуун сүрэг

10 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 61х125
Үндсэн өнгө: Хар ногоон
Нүүрэн талын зураг: Сүхбаатарын хөрөг
Ар талын зураг: Адуун сүрэг

20 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 64х130
Үндсэн өнгө: Хар улаан
Нүүрэн талын зураг: Сүхбаатарын хөрөг
Ар талын зураг: Адуун сүрэг

50 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 66х135
Үндсэн өнгө: Хүрэн
Нүүрэн талын зураг: Сүхбаатарын хөрөг
Ар талын зураг: Адуун сүрэг

100 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 68х140
Үндсэн өнгө: Ягаан хүрэн
Нүүрэн талын зураг: Сүхбаатарын хөрөг
Ар талын зураг: Адуун сүрэг

500 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 70х145
Үндсэн өнгө: Шар ногоон ба шар хүрэн
Нүүрэн талын зураг: Чингис хааны хөрөг
Ар талын зураг: Гэр тэрэг

1 000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ



Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1993
Хэмжээ /мм/: 72х150
Үндсэн өнгө: Хөх
Нүүрэн талын зураг: Чингис хааны хөрөг
Ар талын зураг: Гэр тэрэг


Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1995
Хэмжээ /мм/: 72х150
Үндсэн өнгө: Улбар улаан
Нүүрэн талын зураг: Чингис хааны хөрөг
Ар талын зураг: Эртний Хархорин хотын дотоод талбайн дүрс

10 000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ

Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 1995
Хэмжээ /мм/: 72х150
Үндсэн өнгө: Улбар шар ба ногоон
Нүүрэн талын зураг: Чингис хааны хөрөг
Ар талын зураг: Эртний Хархорин хотын дотоод талбайн дүрс

20 000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ


Тайлбар
Анх хэвлүүлсэн он: 2006
Хэмжээ /мм/: 72х150
Үндсэн өнгө: Ногоон
Нүүрэн талын зураг: Чингис хааны хөрөг
Ар талын зураг: Төрийн есөн хөлт цагаан туг

2010 оны хамгийн их чангарсан валют Монгол төгрөг эрчээ алдахгүй нь ээ

Bloomberg-ийн бизнес долоо хоног сэтгүүл 2010 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар Монгол төгрөгийг нэрлэсэн билээ. Манай улсын хувьд 2010 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 1455.7 төгрөгтэй тэнцэж байсан бол гадаад валютын урсгал нэмэгдсэнээр төгрөгийн ханш чангаран мөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1 ам.доллар 1258.17 төгрөгтэй тэнцэж 200 орчим төгрөгөөр ханш чангараад байв. Тэрчлэн, эдийн засагчид энэ онд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого 40 гаруй хувиар өсөх, гадаад валютын цэвэр албан нөөц 72 хувиар өсч 3.6 тэрбум ам.долларт хүрэх прогнозыг хийж, төгрөгийн ханшийн чангаралт үргэлжлэн, 2011 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3 хувиар чангарч, 1222 төгрөгт хүрнэ гэсэн тооцоог хийгээд байв.