Saturday, April 9, 2011

1925 ОНООС ХОЙШХИ ЗООСУУД

  • 1925 онд гаргасан зоосон мөнгө
  • 1937 онд гаргасан зоосон мөнгө
  • 1945 онд гаргасан зоосон мөнгө
  • 1959 онд гаргасан зоосон мөнгө
  • 1970, 1977, 1980, 1981 онуудад гаргасан зоосон мөнгө
1925 онд гаргасан зоосон мөнгө
Энэ оны мөнгө "соёмбо" сүлдтэй 15 он гэж Монголоор бичигдсэн онтой, энэ нь 1911 онд Монгол улс Манж хятадын дарлалаас чөлөөлөгдөж, Богд хаант Монгол улсыг тунхаглаж "олноо өргөгдсөн" гэсэн шинэ оны цолыг эхэлснээс хойших 15 дугаар он буюу шинэ тооллоор 1925 он юм. Энэ оны мөнгийг ЗХУ-д үйлдвэрлэжээ.1970 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1950-иад оноос гүйлгээнээс татагдсан байна.
1937 онд гаргасан зоосон мөнгө
Энэ оны зоосон дээр монгол бичгээр 27 он гэж бичсэн нь олноо өргөгдсөний 27 он буюу 1937 он юм. Энэ оны мөнгө нь "соёмбо" сүлдтэй үг үсгийг монгол бичгээр бичсэн байна. Эдгээр зоосон мөнгийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1970 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1960-иад оноос гүйлгээнээс хасагдсан байна.
1945 онд гаргасан зоосон мөнгө
Энэ оны мөнгө 1940 онд батлагдсан үндсэн хуулиар шинэчлэгдсэн сүлдтэй, үг үсэг нь кирилл үсгээр бичигдсэн 35 он гэж бичигдсэн нь "олноо өргөгдсөн"-ий 35 он буюу 1945 он юм. Энэ оны зоосон мөнгийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1970 онд гүйлгээнээс хасагдсан байна.
1959 онд гаргасан зоосон мөнгө
Энэ оны зоосон мөнгө 1940 оны үндсэн хуулиар батлагдсан сүлдтэй, сүлдний "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" гэсэн үгийг кирилл үсгээр товчлон бичсэн байна. Энэ оны 1, 2, 5 мөнгө анх удаа өвөрмөц хийцтэй, голдоо нүхтэй үйлдвэрлэгджээ. Энэ оны зоосон мөнгийг БНХАУ-д үйлдвэрлэжээ. 1990 онд гүйлгээнээс хасагдсан байна.
1970, 1977, 1980, 1981 онуудад гаргасан зоосон мөнгө
1970, 1977 онуудын мөнгийг БНАГУ-д, 1980, 1981 онуудын мөнгийг БНМАУ-ын Зоос гоёлын зүйлийн үйлдвэрт үйлдвэрлэжээ. Эдгээр оны мөнгөнүүд нь 1960 оны үндсэн хуулиар батлагдсан сүлдтэй юм.

No comments: