Түүхэн сурвалж бичгээс үзвэл эртний монголчууд бүр МЭӨ III зуун МЭ 1 зууны үеийн Хүннү гүрний үед мөнгө зоосыг хэрэглэдэг байв.
Хүннү нар зүү шиг хурц иртэй хутга хэлбэртэй өвөрмөц зоос цутгаж байсан тухай мэдээ бий бөгөөд тийм зоос эдүгээ музейд бий. Түүнээс хойш уйгур, кидан гүрэн ч зоос цутгаж байжээ.
Монголын эртний зоосон дээр сэлэм зүүсэн морьтой хүн юм уу, 12 жилийн амьтдын зураг байжээ. Монголын хаад зоосыг зөвхөн эх орондоо цутгадаг байсангүй . Жишээ нь : 1224-1225 онд Самарканд хотод цутгасан зоосон дээр Араб бичгээр “ Энэ мөнгөнд итгэж болох учир худалдан авахаасаа бүү ай “ , “ Энэ зоос Самарканд тойрогт гүйлгээнд явна “ гэж бичсэн байдаг. 1275 онд Хубилай хаан “Личао “ гэдэг шинэ зоос гүйлгээнд гаргажээ. Монголчууд морин туурайн хэлбэртэй ийм хэсэг мөнгийг Ембүү гэж нэрлэдэг. Ембүү нь дундчаар 500 орчим грамм жинтэй байв.
Эх сурвалж: "Монгол нууцын хэлхээ" ном.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment