Дэлхийн Шилдэг зоосыг жил бүр 10 төрлөөр нэр дэвшүүлэн сонгодог юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд эдгээр 10 зоосыг нэрлэжээ. Харин эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болсон байна. Шилдэг арван зоост АНУ-ын гурав, Беларусын хоёр, Австри, Итали, Дани, Британи, Монголоос тус бүр нэг зоос орсон байна.
Шилдэг Мөнгөн Зоос төрөлд нэгдүгээр байрт орсон Монгол зоос хамгийн шилдэг зоосоор шалгарчээ.
Алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос нь ан амьтныг хамгаалах утгатай аж.
Энэхүү зоос нь 2007 онд үйлдвэрлэгджээ. Шилдэг зоосны үзэсгэлэн ирэх сарын 7-нд Герман улсын Берлин хотноо болох бөгөөд энэ үеэр шилдэг зоосны шагналыг гардуулах юм байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдгээр Унгар улсын хувьсгалын 50 жилийн ойдоо зориулсан зоосон тэмдэгт шалгарч байжээ.
No comments:
Post a Comment