Tuesday, January 27, 2009

Монгол зоос дэлхийн шилдгээр шалгарлаа




Дэлхийн Шилдэг зоосыг жил бүр 10 төрлөөр нэр дэвшүүлэн сонгодог юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд эдгээр 10 зоосыг нэрлэжээ. Харин эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болсон байна. Шилдэг арван зоост АНУ-ын гурав, Беларусын хоёр, Австри, Итали, Дани, Британи, Монголоос тус бүр нэг зоос орсон байна.

Шилдэг Мөнгөн Зоос төрөлд нэгдүгээр байрт орсон Монгол зоос хамгийн шилдэг зоосоор шалгарчээ.

Алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос нь ан амьтныг хамгаалах утгатай аж.

Энэхүү зоос нь 2007 онд үйлдвэрлэгджээ. Шилдэг зоосны үзэсгэлэн ирэх сарын 7-нд Герман улсын Берлин хотноо болох бөгөөд энэ үеэр шилдэг зоосны шагналыг гардуулах юм байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдгээр Унгар улсын хувьсгалын 50 жилийн ойдоо зориулсан зоосон тэмдэгт шалгарч байжээ.

Дэлхийн шилдэг арван зоост Монгол зоос багтжээ

Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг дэлхийн шилдэг арван зоосны нэгээр Монгол зоос тодорчээ. Шилдэг мөнгөн зоос төрөлд тэргүүн байранд шалгарсан уг зоос нь алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос бөгөөд ан амьтан, байгаль орчныг хамааглах утгыг агуулсанаараа ихээхэн өвөрмөц болсон аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд төрөл тус бүрээр нэрийг нь зарласан энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд шилдэг арван зоост Беларусын хоёр, АНУ-ын гурав , Монгол, Британи, Итали, Австри, Данийн нэг нэг зоос орсон байна. Харин энэхүү өвөрмөц тэмцээнд шилдгээр шалгарсан зооснуудын үзэсгэлэн ирэх сарын долоонд Герман улсын Берлин хотноо болох ба шилдэгүүдийн шагналыг энэ үеэр гардуулах ажээ.